1. Ажлын зорилго
1. Си хэл ашиглан файл нээж, хаах
2. Файл нээж хаахад шаардлагатай функцуудыг
судлах
2.
Лабораторын ажлын даалгавар
1. num.txt
файл дотор байгаа (1.Тоонууд нэг баганад байх 2.Тоонууд нэг мөрөнд байх) 10 ширхэг
бүхэл тоог уншиж дэлгэцэнд хэвлэх програм бич.2. float.txt файл дотор байгаа (1.Тоонууд нэг баганад байх 2. Тоонууд нэг мөрөнд байх) 10 ширхэг бутархай тоог уншиж дэлгэцэнд хэвлэх програм бич.
3. Notepad програм дээр ангийнхаа 5 оюутны овог нэр, кодыг бичиж student_in.txt нэртэй файл болгон хадгалж дэлгэцэнд хэвлэх програм бич.
4. 3-р даалгаврын файлаас уншсан 5 оюутны мэдээллийг student_out.txt нэртэй файл үүсгэн хадгалах програм бич. Хадгалахдаа fopen(“student.txt”, “w”) ашигла.
5. 3-р даалгаврын файлаас уншсан 5 оюутны мэдээллийг student_out.txt нэртэй файл үүсгэн хадгалах програм бич. Хадгалахдаа fopen(“student.txt”, ”a”) ашигла. w болон а-ийг ялгааг тодорхойл.
6. 100-ын дотор 30 ширхэг санамсаргүй бүхэл тоо үүсгэж count.txt файлд хадгал мөн эдгээр тоонууд дотор хэдэн анхны тоо байгааг, тэдгээр анхны тоонуудыг дэлгэцэнд харуулах програм бич.
7. 6-р даалгаврын count.txt файлд байгаа тоонууд дотор цифрүүдийн нийлбэр нь 8-тай тэнцүү тоо хэд байгааг олж эдгээр тоонуудыг prime.txt файлд хадгалах програм бич.
8. 50-ийн дотор 20 ширхэг санамсаргүй бутархай тоог үүсгэж 15-40 дотор байх тоонудыг нь float.txt файлд хадгалж дэлгэцэнд хэвлэж харуулах програм бич.
9. Гараас 3 оюутны нэрийг оруулж student.txt файлд хадгалж, дэлгэцэнд харуулах програм бич.
10. Letter.txt (текст нь ашиглах материал дээр байна.) өргөтгөлтэй захианы файлыг С програм дээр уншиж доторх өгөгдөлийг өөрийн дэлгэцэнд
10.1. Одоогийн хадгалагдаж байгаа утгыг хэвлэх
10.2. Захианы текстийн бүх үсгийг нь том болгон
хэвлээд өөрийн компьютер дээр let_cap.txt
файлд хадгалах програм бич.
11. 10-р даалгаврын Letter.txt захианы үг бүрийн эхний үсгийг том үсэг болгон хэвлэж Let_cap1.txt файлд хадгалах програм бич.
12. 10-р даалгаврын текстэд хэдэн өгүүлбэр байгааг тоолдог програм бич.
13. 10-р даалгаврын текстэд хэдэн үг байгааг тоолдог програм бич.
14. 10-р даалгаврын текстэд о үсэг хэд байгааг тоолдог програм бич
15. 10-р даалгаврын текстийн e үсгийн g үсгээр солин let.txt файлд хадгалах програм бич.
16. 10-р даалгаврын текстийн эхний өгүүлбэрээс хамгийн урт болон богино үгийн олох програм бич.
17. 10-р даалгаврын текстийн wa үсгүүд дараалан орсон үг хэд байгаа болон ямар үгнүүд байгааг харуулах програм бич.
18. Ангийн 10 оюутны овог нэр, физик, математик, электроник хичээлүүдийн дүнгүүдийг агуулсан файл үүсгэж
- Оюутан бүрийн дундаж дүн
- Математикийн хичээлийн нийт оюутнуудын дундаж дүнг тус тус олох програм бич.
3. Лабораторийн тайлан
1. Си
програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.
Файл
нээж / хаах функцуудын тайлбарлах
3.
Лабораторын
ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич
4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн
зүйлийг бичнэ.
2. Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө
багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.
5. Ашиглах материал:
1. Файл нээж, хаах
FILE *fid;
fid=fopen(“letter.txt”,”r”); % Файлыг уншихаар нээх
ch1=fscanf(fid,'%c'); % Файлаас өгөгдөл унших
fid=fopen(“input.txt”,”w”); % Файлд өгөгдөл бичихээр нээх
fid=fopen(“input.txt”,”a”); % Файлд өгөгдөл бичихээр нээх
fprintf(fid,”%d \n”, k); % Файл руу өгөгдөл бичих
Файлын төгсгөл хүртэл унших:
while(fscanf(fd, "%c", &a)!=EOF)
{ }
2. Дараах текстийг Letter.txt өргөтгөлтэй файл болгон
хадгалж Лаб-ын ажилд хэрэглэнэ.
More than 70 percent of
Earth is covered in water, and the oceans remain some of the most mysterious parts of
our world. According to the National Oceanic and Atmospheric Administration, 95 percent of what lies underwater has not
ever been seen by humans.
No comments:
Post a Comment