Лаб №11 Си хэлэнд функц ашиглах нь
1. Си хэлний функц
зарлах, дуудах төрлүүдийг судлах
2. Утга
буцаадаг болон буцаадаггүй, аргумент авдаг болон авдаггүй функцуудын жишээ бодлого бодох
3. local
variable, global variable, static variable-ийн ялгааг олох, ойлгох
2. Лабораторын ажлын урьдчилсан ойлголт
1. Утга
буцаах болон үл буцаах функц гэж байна.
Жишээ: 2 бүхэл тооны нийлбэр олдог функц sum:
ü
int sum(int a, int b): a болон b
тоонуудын нийлбэрийг олж int төрлийн утгыг үндсэн програм руу return-р
дамжуулан буцаана.
ü
void sum(void): ямар нэгэн утга
буцаахгүй, мөн аргумент авахгүй
2. local
variable, global variable, static variable ялгаа, хэрэглэх нөхцөлүүдийг
тодорхойлох, ойлгох
3.
Лабораторын ажлын даалгавар
1. EE312.h толгой файлыг дуудан "Hello
Embedded C Programming” гэж хэвлэдэг утга буцаадаггүй үндсэн програмаас шууд
дуудах функц бич.
Жишээ: void hello (void): ямар нэг аргумент авахгүй
void hello (void) функцийг EE312.h файл Dev-Cpp орчинд үүсгэн h өргөтгөлтэй болгон C:\Program Files (x86)\Dev-Cpp\MinGW64\x86_64-w64-mingw32\include хавтас руу хуулна.
void hello (void) функцийг EE312.h файл Dev-Cpp орчинд үүсгэн h өргөтгөлтэй болгон C:\Program Files (x86)\Dev-Cpp\MinGW64\x86_64-w64-mingw32\include хавтас руу хуулна.
2. Гараас
оруулсан бүхэл 2 тооны нийлбэрийн утгыг буцаадаггүй функц бич.
3. Гараас
оруулсан бүхэл 2 тооны нийлбэрийн утгыг буцаадаг функц бич.
4. Өгөгдсөн
2 бутархaй тооны ихийг олдог утга буцаадаггүй функц бич.
5. Өгөгдсөн
2 бутархaй тооны ихийг олдог утга буцаадаг функц бич.
6. Тойргийн
радиусыг гараас өгөхөд талбай болон уртыг нь боддог утга буцаадаг функц бич.
7. Тойргийн
радиусыг гараас өгөхөд талбай болон уртыг нь боддог утга буцаадаггүй функц бич.
8. Гараас
өгсөн мөнгөн дүнгийн 10%-ийг бодож дэлгэцэнд хэвлэх утга буцаадаг функц бич.
9. Өгсөн
тоо 4-т хуваагддаг эсэхийг шалгадаг утга буцаадаг функц бич.
10. Гараас
өгсөн бүхэл тоог баруун тийш 5 бит шилжүүлдэг утга буцаадаг функц бич.
11. Гараас
өгсөн бүхэл тоог зүүн тийш 3 бит шилжүүлдэг утга буцаадаггүй функц бич.
12. N
ширхэг санамсаргүй бүхэл тоо үүсгэн нийлбэрийг нь буцаадаггүй функц бич. Функцийн
хэлбэр нь void sum(int N) байна.
13. N
ширхэг санамсаргүй бүхэл тоо үүсгэн нийлбэрийг нь буцаадаг функц бич. Функцийн
хэлбэр нь int sum(int N) байна.
14. Бутархай
тоо нэг баганад байх temp.txt файл үүсгэн уншиж 10-аас их тоонуудыг нь temp10.txt
файлд хадгалж, дэлгэцэнд хэвлэх функц бич.
15. Гараас
3 оюутны нэрийг оруулахад student.txt файл руу хуулдаг функц бич.
16. F1,
F2 гэсэн 2 утга буцаадаг функц байна. F1-д int a = 0 (дотоод хувьсагч) а-г
нэгээр нэмэгдүүлнэ, F2-т static int a = 0 (статик хувьсагч) а-г нэгээр нэмэгдүүлдэг
функцууд байна. Үндсэн функц дээр дээрх 2 функцыг 5 удаа дуудахад а-гийн утгууд
хэрхэн өөрчлөгдөхийг харах програм бичиж дүгнэ.
17. Эхний
2 цифрийн нийлбэр нь сүүлийн 2 цифрүүдийнхээ нийлбэртэй тэнцүү байх 4 оронтой
бүх тоонуудыг олдог програмыг функц ашиглан бич.
18. Гараас
өгсөн тоо палиндром эсэхийг тогтоох програмыг функц ашиглан бич. Жишээ: 303,
4884 ...
19. Өөрийн нэрэн дотор хэдэн эгшиг үсэг байгааг тоолж буцаадаг програм бич.
20. "EE312 Embedded C" текстэн дотор байгаа m үсгийг олж үндсэн функц руу авч том үсэг болгон хэвлэх програм бич.
4. Лабораторийн тайлан
1. Си
програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2. Функцуудын
төрөл, ялгааг тодорхой бичих
3. local variable, global variable,
static variable-ийн ялгааг гаргаж тайлбарлах
4. Лабораторын
ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич
5. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн
зүйлийг бичнэ.
2. Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө
багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.
No comments:
Post a Comment