Sunday, April 24, 2016

Лабораторын ажлын даалгавар №12 (Revised 2018.04.23)

Лаб №12 Нэг хэмжээст массив
1. Ажлын зорилго
    1.   Массивын тухай ойлгох, ашиглах
    2.   Нэг хэмжээст массив ашиглаж бодлого бодох

2. Лабораторын ажлын даалгавар
1.      int A[5] = {12, 54, 9, 45, 69} өгөгдсөн нэг хэмжээст массив элемэнтүүдийн нийлбэр, ХИУ болон ХБУ-ыг олох програм бич.

2.      int A[5] = {12, 54, 9, 45, 69} өгөгдсөн нэг хэмжээст массив элемэнтүүдийн нийлбэр, ХИУ болон ХБУ-ыг олох функц бич.
  
       3.   int B[6] нэг хэмжээст бүхэл тоон матрицийн утгыг гараас оруулан анхны тоо хэд байгааг тоолж дэлгэцэнд харуулах програм бич.

      4.    float B[5] нэг хэмжээст матрицийн утгыг гараас оруулан 20-с бага тоонуудынх нь квадратуудын нийлбэрийн олох програм бич.

5.      int A[10] санамсаргүй массив үүсгэж бүх элемэнтүүдийн нийлбэрийг олж array.txt файлд хадгалах програм бич.

6.      int A[10] санамсаргүй массив үүсгэж бүх элемэнтүүдийн нийлбэрийг олдог функц бич.

7.      int N[20] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж тэгш болон сондгой тоонуудыг тоог олж count.txt файлд хадгалах програм бич.

8.      100-ын дотор int N[100] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж 25-70 хоорондох тоонуудыг олдог програм бич.

9.      int N[20] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж тэгш болон сондгой тоонуудыг тоог олдог функц бич.

10.      N[20] санамсаргүй үүсгэсэн массив дотор 0-ээр төгссөн тоо хэд байгааг шалгах програм бич.

11.      N[20] санамсаргүй үүсгэсэн массив дотор 5-д хуваагддаг тоо хэд байгааг шалгах програм бич.

12.  int A[n] санамсаргүй массив үүсгэж дараах илэрхийллүүдийн утгыг олох програм бич.

ü  A1*An + A2*An-1 + ... + An*A1
ü  A1*A2 + A2*A3 + ... + An-1*An
ü  A1^2 + A2^2 + ... + An^2
ü  A1 + 2*A2 +3*A3 ... + n*An

13.  int N[15] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж элемэнтүүдийг ихээс бага руу, мөн багаас их рүү эрэмблэх програм бич.

14.  Өгсөн А[n] хүснэгтийн тэгш элемэнтүүдийг хүснэгтийн эх рүү шахаж байрлуулан хэвлэх програм бич.

3. Лабораторийн тайлан
1.  Си програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.  Бодлогын алгоритмоо тайлбарлах
3.  Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах

1.  Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн зүйлийг бичнэ.
2.  Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.

No comments:

Post a Comment