Sunday, May 1, 2016

Лабораторын ажлын даалгавар №13 (Revised 2018.04.24)

Лаб №13 Хоёр хэмжээст массив
1. Ажлын зорилго
1. 2 хэмжээст массивын талаар ойлгох, ашиглах
2. 2 хэмжээст массивын бодлогууд бодох, код бичих

2. Лабораторын ажлын даалгавар
1.  int A[3][3] хоёр хэмжээст массивын элементүүдийг гараас оруулж дэлгэцэнд цэгцтэйгээр хэвлэх програм бич.

2. int S[3][4] = {
                          {12, 47, 65, 23},
                          {9, 18, 39, 21},
                          {94, 45, 81, 3},
                          };
     Дээр өгөгдөсөн тогтмол массивийн элемэнтүүдийн нийлбэр,  ХИУ болон ХБУ-ыг олох програм бич.

3.  int A[5][5] санамсаргүй массив үүсгэж бүх элемэнтүүдийн нийлбэр, ХИУ болон ХБУ-ыг олох програм бич.

4.  int N[10][10] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж тэгш болон сондгой тоонуудыг тоог олох програм бич.

5.  N[15][12] санамсаргүй үүсгэсэн массив дотор 0-ээр төгссөн тоо хэд байгааг шалгах програм бич.

6. B[10][5] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэн анхны тоо хэд байгааг олж, мөн олсон анхны тоонуудыг prime.txt файлд хадгалах програм бич.

7. D[N][M] санамсаргүй бутархай тоон массив үүсгэн хамгийн эхний болон сүүлийн баганын элэментүүдийн нийлбэрийн олох програм бич. N, M-ийг гараас оруулна.

8.  int A[n][n] санамсаргүй массив үүсгэж дараах илэрхийллүүдийн утгыг олох програм бич.
ü  Массивын тэгш тоонуудыг 0-ээр, сондгой тоонуудыг 1-ээр сольж дэлгэцэнд хэвлэх
ü  Гол диагоналын элемэнтүүдийн үржвэр болон нийлбэрийг ол.
ü  Хажуугийн диагоналын элемэнтүүдийн үржвэр болон нийлбэрийг ол.

9.  int N[10][15] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж дараах илэрхийллүүдийн утгыг олох програм бич.
ü  Багана бүрийн арифметик дундажийг ол.
ü  Мөр бүрийн арифметик дундажийг ол.
ü  Тэгш дугаартай элемэнтүүдийн нийлбэр болон үржвэрийг ол.
ü  Сондгой дугаартай элемэнтүүдийн квадратуудын нийлбэрийг ол.

10.   int N[10][15] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж элемэнтүүдийг ихээс бага руу, мөн багаас их рүү эрэмблэх програм бич.

11.   int B[N][N] санамсаргүй бүхэл тоон массив үүсгэж дараах зурагт тэмдэглэсэн хэсэгт орших элемэнтүүдийн хамгийн ХИУ болон ХБУ элемэнтийг олох програм бич.


12.      1-с n^2 хүртэлх тоонуудыг дараах зурагт үзүүлсэнээр байрлуулах програм бич.


3. Лабораторийн тайлан
1.    Си програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.    Бодлогын алгоритмоо тайлбарлах
3.    Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1.    Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн зүйлийг бичнэ.
2.    Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.

No comments:

Post a Comment