Sunday, February 14, 2016

Лабораторын ажлын даалгавар №2 (Revised 2019.02.11)

Лаб №2 Си хэлний арифметик операторуудыг ашиглах
1. Ажлын зорилго
1.   Си хэлний арифметик үйлдлүүдийг ашиглах
2.   Арифметик үйлдлүүдийг ашиглан төрөл бүрийн бодлого бодох

2. Лабораторын ажлын даалгавар
1.  Х-д 100, Ү-д 30-ийн утгыг гараас оруулж Х-ийг Ү-д хувааж бүхэл хэсэг болон үлдэгдэлийг ол.

2.   Гараас 100-ын дотор 3 хичээлийнхээ дүнг оруулж дундаж утгыг бүхэл болон бутархай тоогоор дэлгэцэнд хэвлэх програм бич.

3.  Тэгш өнцөгтийн периметр нь 24 см, өргөн нь уртаасаа 3 дахин бага бол талууд болон талбайг олох програм бич.

4.   Гараас оруулсан тойргын радиусаар талбай болон уртыг олдог програм бич.
PI=3.14 тоог #define болон const хэлбэрээр зарлаж үзэн ялгааг тодорхойлох

5.  Адил талт гурвалжингийн тал А=5см бол периметр, талбай болон өндрийг олох програм бич.

6.  Тэгш өнцөгт гурвалжингийн катетууд нь тус бүр N=3см, M=4см бол гипотнуз, талбай, периметрийг олох програм бич.

7.   X^2 – X-6=0 тэгшитгэлийн бодож Х1,2 утгыг олох програм бич.

8.   A*C / (A-B) илэрхийллийг бодох програм бич. А, В, С-г гараас оруулна. Илэрхийллийн утгыг бутархай тоо гарахаар тооц.

9.   A*C - D / (A+B) илэрхийллийг бодох програм бич. А, В, С, D-г гараас оруул. Илэрхийллийн утгыг бутархай тоо гарахаар тооц.

10. Гараас оруулсан мөнгөн дүн дээр 8% татвар нэмсэн дүнг харуулдаг програм бич.

11.  Цаг, минут, секунд гэсэн 3 тоог гараас оруулж нийт хэдэн секунд болохыг тооцох програм бич.

12.  Гараас оруулсан 3 оронтой бүхэл тооны цифрүүдийн нийлбэрийг олох програм бич.

13. 12см талтай квадратаас 5см талтай квадратыг 2 удаа ухаж авав. Үлдсэн дүрсийн талбайг олох програм бич.

14. Тойрогт багтаж болох ба тойргийг багтааж болох трапецийн сууриуд 9 ба 16 бол түүний талбай болон өндөрийг ол.

15. AB, CD суурьтай ABCD адил хажуут трапецийн өндөр нь 4см, хоёр хажуу тал нь 5см, бага суур АВ=6см бол бол трапецийн CD суурь, диагноль болон талбайг олох програм бич.

3. Лабораторийн тайлан
1.  Си програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.  Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах

1.  Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн зүйлийг бичнэ.
2.  Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.

5. Ашиглах материал:
   Квадрат тэгшитгэл бодох томъёо: X12=(-b+-sqrt(b*b - 4*a*c))/2*a

 

No comments:

Post a Comment