Sunday, February 21, 2016

Лабораторын ажлын даалгавар №3 (Revised 2019.02.19)

Лаб №3 Си хэлний if, switch функцуудыг ашиглан бодлого бодох
1. Ажлын зорилго
1.      Си хэлний if-else, switch-case функцуудын хэрэглээг сурах
2.      if-else, switch-case-ийг ашиглан төрөл бүрийн бодлого бодох

2. Лабораторын ажлын даалгавар
1.      If, switch ялгаа, хэрэглээг ойлгох: 3 болон түүнээс дээш нөхцөл шалгах бол switch-case ашиглах

2.      Өөрийн насыг гараас оруулан, 20-с их буюу тэнцүү бол тамхи худалдан авч болно, үгүй бол тамхи худалдан авах эрхгүй гэсэн анхааруулгыг дэлгэцэнд хэвлэх програм бич.

3.      If-else-if ашиглан гараас оруулсан 1~12 сар ямар улиралд хамаардагыг дэлгэцэнд хэвлэх програм бич.

4.      Гараас оруулсан бүхэл тоо тэгш эсвэл сондгой гэдгийг тодорхойлдог програм бич.

5.      Гараас сарын тоог оруулахад (1~12) тухайн сар хэд хоногтойг дэлгэцэнд хэвлэх програм бич. 2-р сарыг оруулахад давхар жилийг асуудаг байхаар тооцоолоорой. (28, 29 (өндөр жил))

6.      Хайч, чулуу, даавуу тоглоом тоглох: Гараас 1-3 хүртэлх тоог оруулан 1 бол хайч, 2 бол чулуу, 3 бол даавуу, дээрх 3-с өөр тоо бол алдааны мессеж хэвлэх програмыг if else болон switch case ашиглан 2 аргаар бодох програм бич.

7.      Switch-case ашиглан гараас оруулсан 1~12 сар ямар улиралд хамаардагыг дэлгэцэнд хэвлэх програм бич.

8.      Гараас оруулсан N, M бүхэл тоонуудын их багыг нь шалгаж ихийг нь багад  нь хуваахад гарах бүхэл хэсэг ба үлдэгдлийг олох програм бич.

9.      Гараас оруулсан бүхэл тоо 3-д хуваагдах эсэхийг тогтоох програм бич.

10.  Гараас оруулсан бүхэл тоо 4-д хуваагдах эсэхийг тогтоох програм бич.

11.  Цифрүүдийн нийлбэр нь 5-д хуваагддаг хоёр оронтой бүх тоонууд болон хэдэн ширхэг байгааг олох програм бич.

12.  Цифрүүдийн нийлбэр нь 13-д хуваагддаг гурван оронтой бүх тоонууд болон хэдэн ширхэг байгааг олох програм бич.

13. Гараас оруулсан 5 оронтой бүхэл тооны цифрүүд дотроос тэгш болон сондгой тоонуудыг ялгаж, тус бүр хэдэн ширхэг байгааг дэлгэцэнд хэвлэх програм бич. Жич: Гараас 5 оронтой тоо оруулсан эсэхийг давхар шалгаж үз.

14. Гараас оруулсан 6 оронтой тооны цифрүүд дотор ижил цифр хэд байгааг тоолдог програм бич. Жич: Гараас 6 оронтой тоо оруулсан эсэхийг давхар шалгаж үз.

15. Гараас оруулсан 3 бутархай тооны ХИУ болон ХБУ-ыг олж дэлгэцэнд хэвлэх програм бич.

16. Гараас оруулсан 3 бүхэл тоог ихээс бага, багаас их рүү нь тус тус эрэмблэх програм бич.

17. Гараас оруулсан 100-ын доторх хичээлийн дүнг А - F үсгэн үнэлгээний алинд хамаарахыг олдог програм бич.
      Жич: 96-100: A, 91-95: A-, 88-90: B+, 84-87: B, 81-83: -B, 78-80: C+, 74-77: C, 71-73: C-, 68-70: D+, 64-67: D, 60-63: D-, 30-59: F

18. Гараас оруулсан 100-ын доторх дөрвөн хичээлийн дүнгийн хэд нь А - F үсгэн үнэлгээнд хамаарахыг олдог програм бич. Жишээ 84, 87, 75, 77 гэсэн 4 тоо оруулсан гэвэл: В: 2 дүн, С: 2 дүн гэж хэвлэх

3. Лабораторийн тайлан
1.   Си програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.   if-else, switch-case функцуудын ажиллагааг тайлбарлах
3.   Break командын хэрэглээг тайлбарлах
4.   Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1.   Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн зүйлийг бичнэ.
2.   Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.

5. Ашиглах материал:
1.      
       int n;
 switch(n) {
case 1:
printf(“ Хайч \n”);
break;
 
default:
printf(“ Оруулсан тоо алдаатай, дахин оруулна уу! \n”);
}

1 comment:

  1. Online Casino Site, 100% Welcome Bonus up to $500
    Casino Site, 100% Welcome Bonus up to $500. the first deposits required on your new account. All deposit and withdrawal 카지노사이트luckclub methods (deposit match,

    ReplyDelete