Monday, February 29, 2016

Лабораторын ажлын даалгавар №4 (Revised 2019.02.19)

Лаб №4 Си хэлний логик (and, or, xor, not) болон бит дээр хийх үйлдлүүдийг ашиглаж сурах
1. Ажлын зорилго
1.      Си хэлний логик үйлдэл болон бит дээр хийгдэх үйлдлүүдийг ашиглах сурах, судлах
2.      and, or, xor, not, бит шилжүүлэх үйлдлүүдийг ашиглан бодлого бодох

2. Лабораторын ажлын даалгавар
1.      &&, ||, ! логик үйлдэл /үнэн худал/
       2.      &(and), | (or), ^ (xor), ~ (not) битүүд дээр хийгдэх үйлдэл

3.      Логик and үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “1 and 0  = 0” гэж дэлгэцэнд хэвлэх
               Логик nand үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “1 nand 0  = 1” гэж дэлгэцэнд хэвлэх
         Логик or үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “1 or 0  = 1” гэж дэлгэцэнд хэвлэх
                      Логик nor үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “1 nor 0  = 0” гэж дэлгэцэнд хэвлэх
         Логик xor үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “1 xor 1  = 1” гэж дэлгэцэнд хэвлэх
      Логик not үйлдлийг (0, 1) хийдэг програм бич.
             Жишээ: “ not 1  = 0” гэж дэлгэцэнд хэвлэх

4.      Гараас 1 байтын 2 бүхэл тоо оруулан логик &(and), | (or), ^ (xor), ~ (not) бит үйлдлүүдийг хийж үр дүнг 10-т, 8-т, 16-тын тооллын системд харуул.

5.  ((A or C) / (A nand B)) xor C илэрхийллийг бодох програм бич. А, В, С-г гараас оруул.

6.  Not[A and C - D / (A nor B)] илэрхийллийг бодох програм бич. А, В, С, D-г гараас оруул.

7.  char x=15 гэсэн тоог:
ü  Зүүн тийш 1 бит ( << )
ü  Зүүн тийш 5 бит ( << )
ü  Баруун тийш 3 бит ( >> )
ü  Баруун тийш 2 бит ( >> )
    Шилжүүлж үр дүнг 10-т болон 2-тоор дэлгэцэнд хэвлэх програм бич.     

8.  short x=879 гэсэн тоог (2 байт) бит шилжүүлэх үйлдэл болон бусад логик үйлдлүүдийг ашиглан нэг, нэг байт болгон салгаж 10-т болон 2-тоор дэлгэцэнд хэвлэх програм бич.
            Жишээ: 584 = 0000 0010 ’ 0100 1000
                                   (10-таар: 2) (10-таар: 72)

9.  int x=98'789'000 гэсэн тоог (4 байт) бит шилжүүлэх үйлдэл болон бусад логик үйлдлүүдийг ашиглан нэг нэг байтаар 4 хэсэг болгон салгаж 10-т болон 2-тоор дэлгэцэнд хэвлэх програм бич.

10.  long long x=8'578'975'425 гэсэн тоо хэдэн байт болохыг тогтоож бит шилжүүлэх үйлдэл болон бусад логик үйлдлүүдийг ашиглан нэг нэг байт болгон салгаж 10-т болон 2-тоор дэлгэцэнд хэвлэх програм бич.

11. short x=1258 гэсэн 2 байт тооны ахлах болон бага байтуудыг нь тус тус тэг болгох програм бич. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.

12. Гараас 2 байт тоо оруулан дунд талын 1 байтыг нь тэг болгох програм бич. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.
      Жишээ: Гараас оруулсан тоо: (10-т) 45901  = (2-т) 1011 0011 0100 1101
      Үр дүн: 1011 0000 0000 1101

13. Гараас 4 байт тоо оруулан эхний болон сүүлийн 2 байтыг нь инверс хийх програм бич. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.

14. Гараас 3 байт тоо оруулан эхний болон сүүлийн байтуудын байрыг солих програм бич. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.
      Жишээ: Гараас оруулсан тоо: (10-т) 11,750,813 = (2-т) 10110011 01001101 10011101
      Үр дүн: 10011101 01001101 10110011

15. Гараас 2 байт тоо оруулан эхний болон сүүлийн 4 битүүдийг хооронд нь NOR, дунд 4 битүүдийг АND хийж 1 байт тоо болгох програм бич. NOR хийсэн нь ахлах 4 бит, AND хийсэн нь бага бит байна. Үр дүнг 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.

16. Гараас 3 байт тоо оруулан байт тус бүрээр нь ихээс бага, багаас их рүү эрэмблэх програм бич. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.

17. Гараас 4 байт тоо оруулан эхний болон сүүлийн 2 байтыг нь XOR, дунд 2 байтыг нь NAND хийж 2 байт тоо болгох програм бич. XOR хийсэн нь ахлах байт, NAND хийсэн нь бага байт байна. 10-т, 16-т болон 2-тоор харуулна уу.

3. Лабораторийн тайлан
1.  Си програм дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2.   && ба &,  || ба |, ! ба ~ ялгааг гаргаж тайлбарлах
3.  Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

4.Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1.    Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн хийсэн зүйлийг бичнэ.
2.    Лаб-ын ажлын тайланг дараагийн лаб орохын өмнө багшид цаасан дээр хэвлэж өгч хамгаална.

 5. Ашиглах материал:

 

No comments:

Post a Comment